Дотор эрхтний онош зүй

l
ХАРЖ АЖИГЛАХ АРГА

2014 оны 01-р с
1. ХАРЖ АЖИГЛАХ АРГЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

Харж ажиглах арга нь эмчийн үзлэгийн үйлчлүүлэгчийг судлах аргын дэс дарааллын хувьд асуумжийн аргын дараа хоёрдугаарт ордог ч амьдрал дээр эмч, үйлчлүүлэгч хоёр уулзаж ярилцах үеэс л харж ажиглах үйл явц эхэлдэг. Эмчийн харах мэдрэхүйн тусламжтайгаар өвчний шинж тэмдгийг илрүүлэн оношлоход хэрэглэдэг арга бол харж ажиглах арга юм. Эмч үйлчлүүлэгчээс огт юм асууж эхлээгүй байхдаа түүний өвчний талаар тодорхой төсөөлөлтэй болж, онош тавьсан байх тохиолдол цөөнгүй байдаг. Үүнийг “анхны харцаар оношлох” гэдэг.

Анхны харцаар оношлох

Тухайлбал:

 бамбай булчирхайн томрол

 тал саа

 кифосколиоз

 тураал

 таргалалт

 цус багадалт …

2. ХАРЖ АЖИГЛАХ ҮЗЛЭГИЙН ҮЕД МӨРДӨХ ДҮРЭМ

Харж ажиглах үзлэгийн үед мөрдөх 3 үндсэн дүрэм байдаг.

Үүнд:

– Гэрэлтүүлэг

– Үйлчлүүлэгчийн талаас мөрдөх дүрэм

– Эмчийн талаас мөрдөх дүрэм

Гэрэлтүүлэг

 Харж ажиглах үзлэгийг боломжтой бол өдрийн (нарны) гэрэлд хийвэл тун сайн. Мөн нарны гэрлийг орлуулсан шууд ба хажуугийн гэрлийн тусламжтай хийх нь чухал.

 Харж ажиглах үзлэгийг бүдэг гэрэлд хийсэн тохиолдолд тохиромжтой гэрэлтүүлэгтэй орчинг бүрдмэгц, нарны гэрэлд үзлэгээ дахин хийх үзэх нь зүйтэй. Шууд гэрэл: биеийн галбир төрх, гадаад шинжийг тодорхойлоход тохиромжтой байдаг.

Хажуугийн гэрэл:

биеийн гадаргуу дээр илрэх хөдөлгөөнийг ажиглаж мэдэх бололцоог бий болгодог. Хажуугийн гэрлийн тусламжтай биеийн гадаргуу дээр илрэх хөдөлгөөнийг ажиглаж мэдэх бололцоог бий болдог.

Тухайлбал

 Зүрхний цохилт, судасны лугшилт

 Амьсгалах үед цээжний хоёр тал жигд оролцох байдал

 Ходоод, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг биеийн гадаргуу дээр илрүүлж болдог.

Үйлчлүүлэгчийн талаас мөрдөх дүрэм

• Үйлчлүүлэгч бүх хувцсаа тайлсан байна. Зарим үед цээж нүцгэн үзүүлж болно.

• Үйлчлүүлэгчийн байрлал: – босоо /зогсож/, – хэвтээ, – суугаа байж болно.

• Эмчийн зааврыг зөв биелүүлнэ.

Эмчийн талаас мөрдөх дүрэм

• Харж ажиглах үзлэгийг дээрээс доош чиглэлд өөрөөр хэлбэл толгойноос хүзүү, их бие, дээд мөчүүд, доод мөчүүд гэсэн чиглэлд хийнэ. Харж ажиглах үзлэгийг тодорхой дэс дарааллыг баримталж хийнэ.

Үүнд:

Ерөнхийд нь харж ажиглах

– Хэсэгчлэн харж ажиглах

– Дотор эрхтэн тогтолцоогоор хэсэгчлэн харж ажиглах

ЕРӨНХИЙД НЬ ХАРЖ АЖИГЛАХ ҮЗЛЭГЭЭР:

– • Биеийн ерөнхий байдал

– • Ухаан санааны байдал, харилцаа

– • Биеийн байрлал

– • Царайны илрэл

– • Биеийн галбир

– • Хоол тэжээлийн байдал

– • Биеийн өндөр

– • Биеийн жин

ХЭСЭГЧЛЭН ХАРЖ АЖИГЛАХ ҮЗЛЭГЭЭР

 Биеийн арьс, нүдэнд үзэгдэх салст бүрхэвчийн байдал

 Арьсан дорхи өөхөн эдийн хөгжил, хөх судасны байдал, хаван

 Захын тунгалгийн булчирхайны байдал

 Булчин

 Үе мөч

 Ясны тогтолцооны байдал

 Үс

 Хуруу, хумсны байдал

 Бэлгийн хоёрдогч шинж тэмдэгийн илрэл

ДОТОР ЭРХТЭН ТОГТОЛЦООГООР ТУСГАЙЛАН ХАРЖ АЖИГЛАХ  • Амьсгалын эрхтэн тогтолцоо

 • Зүрх судасны эрхтэн тогтолцоо

 • Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо

 • Шээс ялгаруулах эрхтэн тогтолцоо

 • Бэлиг эрхтэний эрхтэн тогтолцоо

 • Дотоод шүүрлийн булчирхай

 • Мэдрэлийн эрхтэн тогтолцоо

 • Сэтгэцийн байдал

3. ХАРЖ АЖИГЛАХ АРГЫН АНГИЛАЛ

Харж ажиглах үзлэгийг дотор нь

 Тоймлон харах

 Хэсэгчлэн харах

 Харьцуулан харах

 Тусгайлан харах гэж ангилна.

 Эдгээр аргыг ихэвчлэн хослуулан хийдэг.

4. ХАРЖ АЖИГЛАХ ҮЗЛЭГИЙГ ХИЙХ АРГАЧЛАЛ

 Харж ажиглах үзлэгийн үед мөрдөх 3 дүрмийг баримтална.

 Ерөнхийд нь харж ажиглах үзлэгийг үйлчлүүлэгчийг анх эмчтэй уулзах мөчөөс эхэлнэ. Үйлчлүүлэгчийн алхаа гишгээ, биеэ авч явах байдал, царайны илрэл, биеийн өндөр, хоол тэжээлийн байдал зэрэг нь эмчийн анхны харцаар тоймлон харах үед шууд туссан байдаг

. Тоймлон харж ажиглах аргачлал

 Биеийн ерөнхий байдлын тухай эмчийн төгс үнэлгээнд:

 Үйлчлүүлэгчийн ухаан санааны байдал, харьцаа,

 биеийн байрлал,

 царайны илрэл,

 биеийн галбир

 хоол тэжээлийн байдал зэрэг ерөнхий үзүүлэлтүүд

 Амьсгалын тоо,

 Судасны лугшилтын тоо,

 Артерийн даралт,

 Өтгөн, шээсний гарц г.м. амьдралын чухал эрхтний үйл ажиллагааны үзүүлэлт багтдаг

. Биеийн ерөнхий байдал:

Сайн, дунд зэрэг, хүнд, маш хүнд, үхлүүт

 Сайн амьдралын чухал эрхтний үйл ажиллагаа харьцангуй ээнэгшилтэй байна

 Дунд зэрэг амьдралын чухал эрхтний үйл ажиллагаа ээнэгшлээ алдсан байх ба өвчтөний амь насанд шууд үзүүлэх аюулгүй байна

 Хүнд амьдралын чухал эрхтний үйл ажиллагаа ээнэгшлээ алдаж, өвчтөний амь насанд аюул учирч болохоор байна.

 Маш хүнд (амьдралын чухал эрхтний үйл ажиллагаа ээнэгшлээ илэрхий алдсан, өвчтөнд яаралтай эрчимт эмчилгээ хийхгүй бол өвчтөн богино хугацаанд нас барж болох байдалтай байх.)

 Үхлүүт (өвчтөн ухаангүй, булчингууд суларсан, нүдний цавчих болон бусад рефлексүүд илрэхгүй, судасны цохилт, АД, зүрхний цохилт тодорхойлогдохгүй. Биотын амьсгалтай. Өвчтөн татах, өөрийн мэдэлгүй дороо шээх, бие засах шинж илэрнэ.)

Ухаан санааны байдал, харилцааг түүнээс асуулт асууж үнэлэлт өгнө.

Ухаан санаа:

 саруул,

 ступор

 бүдгэрсэн

 сопор

 комын байдалтай

Ухаан санаа саруул: өвчтөн орчныхоо орон зай, цаг хугацааг мэдэрсэн, идэвхитэй, асуултанд чөлөөтэй, зөв хариулна.

Ступор: ухаан санаа муудаж, унтаа болсон. энэ байдлаасаа богино хугацаанд гарч, асуусан асуултанд авцалдаагүй, хангалтгүй хариулна.

Ухаан санаа бүдгэрсэн: өвчтөн орчныхоо орон зай, цаг хугацааг мэдрэх мэдрэмж буурсан, асуусан асуултанд алдаж хариулна

Сопор: ухаан санаа бүдгэрсэн байдал лавширсан, өвчтөн унтаа байдлаасаа гарахгүй, асуултанд хариулахгүй, өвдөлт (зүүгээр хатгахыг) мэдэрдэг.

Комын байдал: ухаангүй өвдөлтийг мэдрэхгүй, амьдралын чухал эрхтэний үйл ажиллагаа алдагдсан байна.

Комын байдал:

– Элэгний

– Уремийн

– Гипогликемийн

– Диабетын

– Архидалтын

– Тархинд цус харвалтын үеийн

– Гипоксемийн г.м. олон янз байна.

Царайны илрэл

 Тайван

 Шаналсан

 Айж сандарсан

 Үхлийн айдас төрсөн

 цус багадалтын

 Шарласан

 Харласан

 Халууралтын

 Митраль гажгийн үеийн

 Корвизорын Гипертиреозын үеийн

 Гиппократын

 Сүрьеэгийн үеийн г.м.

Биеийн галбир Зөв

 Нормостеник

 Астеник

 Гиперстеник Зөв биш

 Кифоз

 Лордоз

 Кифосколиоз

 Тал саатай

 Эрхтэн дутуу

 Гаж хөгжил Нормостеник

 Биеийн хөндлөн ба дагуу хэмжээ хэвийн харьцаатай

 Их бие мөчдийн харьцаа хэвийн

 Цээж конус хэлбэртэй

 Эгэмний дээд доод хонхорхойн илрэл дунд

 Аюулхайн өнцөг 90 0

 Хавирганы байрлал хагас ташуу

 Дал их биеэс бага зэрэг хөндийрсөн

 Хүзүү мөрний өнцөг 110 0

 Булчингийн хөгжил дунд зэрэг Астеник

 Биеийн хөндлөн хэмжээнээс дагуу хэмжээ их

 Мөчүүд ба хүзүү урт

 Цээж хавчигхэлбэртэй

 Эгэмний дээд доод хонхорхойн илрэл тод

 Аюулхайн өнцөг 90 0 бага (хурц)

 Хавирганы байрлал босоо (илт ташуу)

 Дал их биеэс илүү их хөндийрсөн

 Хүзүү мөрний өнцөг 110 0 –аас их (мөр унжуу)

 Булчингийн хөгжил сул Астеник

 Өрц доор байрласан

 Цуллаг эрхтэний хэмжээ бага унжсан байдалтай

 Уушиг урт, гэдэс богино, чацархай урт

 АД бага, цусан дахь гемоглобин, улаан цогцос, кальци, шээсний хүчил, сахар, холестерины хэмжээ бага

 Ходоодны шүүрэл, үйл ажиллагаа буурсан, гэдэсний шимэгдүүлэх чадвар буурсан

 Бамбай булчирхай, гипофизийн гиперфункци, бөөрний дээд булчирхай, бэлгийн булчирхайн гипофункци Гиперстеник

 Биеийн дагуу хэмжээнээс хөндлөн хэмжээ их

 Мөчүүд ба хүзүү богино ( өргөн)

 Цээж өргөн

 Эгэмний дээд доод хонхорхойн илрэлсул, эсвэл дүүрэн

 Аюулхайн өнцөг 90 0 –аас их (мохоо)

 Хавирганы байрлал хэвтээ, хавирга өргөн, хоорондохь зай нарийн

 Дал их биед наалдсан

 Хүзүү мөрний өнцөг 110 0 –аас бага (мөр тэгш)

 Булчингийн хөгжил сайн Гиперстеник

 Өрц харьцангуй дээр байрласан

 Уушигнаас бусад дотор эрхтэний хэмжээ харьцангуй том

 Гэдэс урт, зузаан ханатай, багтаамжтай

 АД, цусан дахь гемоглобин, улаан цогцос, холестерины хэмжээ их, уушигны амьдралын багтаамж их

 Ходоодны шүүрэл, хөдөлгөөн их, гэдэсний шүүрлийн болон шимэгдүүлэх чадвар их

 Бэлгийн булчирхай, бөөрний дээд булчирхайн гиперфункци, бамбай булчирхайн гипофункци

 Хоол тэжээлийн байдал Хоол тэжээлийн байдал: Биеийн жингийн индексийг биеийн жинг (кг) биеийн өндрийн (м) квадрат зэрэгт дэвшүүлсэн тоонд хувааж тооцно.

 Хэвийн (БЖИ 18.5-24.9 кг/м2)

 Ихэссэн (тарган)

 Таргалалт 1-р зэрэг БЖИ 25.0-29.9 кг/м2,

 Таргалалт 2-р зэрэгА БЖИ 30.0-34.9 кг/м2,

 Таргалалт 2-р зэрэг Б БЖИ 35.0-39.9 кг/м2

 Таргалалт 3-р зэрэг БЖИ 39.9 кг/м2 – аас их

 Багассан (Туранхай БЖИ 18.5-кг/м2-аас бага Биеийн өндөр

 Хэвийн

 Өндөр

 Намхан

Биеийн жин

– Хэвийн

– Ихэссэн

– Буурсан

Биеийн халуун

– хэвийн

– буурсан

– ихэссэн

Хэсэгчлэн, харьцуулан харж ажиглах аргачлал

– Хэсэгчлэн харах үзлэгийг дэс дарааллын дагуу хийж сурах нь чухал. – Биеийн арьс

– өнгө

– чийглэг байдал

– тууралт

– сорви

– Нүдэнд үзэгдэх салст бүрхэвчийн байдал (нүдний, зовхины, хамрын хөндийн, амны хөндийн)

– өнгө – чийглэг байдал – тууралт)

– Арьсан дорхи өөхөн эдийн хөгжил

– Хэвийн

– Багассан

– Ихэссэн

– Жигд, жигд бус

– Артерийн болон хөх судасны байдал (чамархайн, гүрээний вен, цээж, хэвлийн, дээд, доод мөчдийн өнгөц вений илрэл, чинэрэлт, лугшилт) – Хаван

– Нүдний эргэн тойрон

– Захын

– Хэсэг газрын

– Бүх биеийн

Захын тунгалгийн булчирхайны байдал

 Дагзны арын

 Чихний арын

 Чихний ойролцоохь

 Эрүүн доорхи

 Оочны

 Хүзүүний урд талын

 Хүзүүний ар талын

 Эгэмний дээд хонхорхойн

 Эгэмний доод хонхорхойн

 Суганы

 Бугалганы

 Тохойн

 Цавины

 Тахимны зтб томорсон эсэхийг харж ажиглана.

Булчингийн тогтолцоо –

Нүүрний тэгш хэмт байдал

– Дээд, доод мөчдийн булчингийн тэгш хэмт байдал

– Их биеийн булчингийн тэгш хэмт байдал

– Булчингийн хөгжил

– Булчингийн тонусын илрэл

• Үе мөчний тогтолцоо

 Эрүүний

 Хүзүүний

 Мөрний

 Тохойн

 Бугуйн

 Сарвууны

 Нурууны

 Түнхний

 Тохойн

 Шагайн

 Хөлийн сарвууны

 Үений хэлбэр зөв эсэх

 Үений хөдөлгөөн чөлөөтэй эсэх, хөдөлгөөний үед шанигнах, нуржигнах авиатай эсэхийг заавар өгч хөдөлгөөн хийлгэж шалгана.

Ясны тогтолцооны байдал:

 Толгойн

 Хүзүүний

 Дээд мөч

 Их бие

 Доод мөчний яс

 Дээрээс доош чиглэлд үзэхдээ

 ясны хэлбэр,

 бүрэн бүтэн байдал,

 тэгш хэмт байдал,

 эмгэг өөрчлөлт байгаа эсэхийг харж ажиглана.

Үс

 өнгө

 гялалзах байдал

 бөх бат чанар

 өтгөн шингэн байдал

Хуруу, хумсны байдал:

 Хурууны үзүүр (гарын болон хөлийн хурууны үзүүр бүдүүрсэн эсэх);

 Хумсны хэлбэр, өнгө, ширхэгийн байдал, бөх бат чанар

Бэлгийн хоёрдогч шинж тэмдгийн илрэл (эр ба эм бэлги эрхтэний хөгжил, илрэл, биеийн үсэрхэг байдал- сахал, суга, умдагны үс ургалт)

Эрхтэн тогтолцоогоор тусгайлан харж ажиглах аргачлал

 Эрхтэн тогтолцоо тус бүрт харж ажиглах үзлэгийг тусгайлан хийхийн тулд эмнэл зүйн байршил зүйг /топографийг/ судалж мэдэх нь чухал байдаг. 

Хамгийн эхлээд эрүүл шинжийг таньж чаддаг дадлагатай болох явдал маш чухал юм. Амьсгалын эрхтэн тогтолцоо

 Амьсгалын дээд замын эрхтэнийг харж ажиглах

 хамар, хамрын хөндий, хамрын дайвар хөндий (духны, гаймаровын) хэлбэр, хэмжээ, тэгш хэмт байдал, салстын байдал

 амны хөндий өнгө, чийглэг байдал, тууралт

 хүзүүний тус газар: төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн байрлал, муруйлт, хазайлт байгаа эсэх; гүрээний вены илрэл, чинэрэлт, лугшилт

Цээжний хэнхэрцэг:

– Цээжний хэлбэр (зөв, зөв биш) – тэгш хэмт байдал –

амьсгалын хэлбэр

– амьсгалд цээжний 2 тал оролцох байдал

– амьсгалд туслах булчингийн оролцох байдал

– амьсгалын тоо 1 минутанд

– харалтаар илрэх эмгэг амьсгал байгаа эсэх (Чейн-Стоксийн, Куссмаулын, Биотын, Гапсийн амьсгал г.м. )

Зүрх судасны эрхтэн тогтолцоо

– зүрхний бөх илэрсэн эсэх

– аюулхайн лугшилт илэрсэн эсэх

– артерийн судасны лугшилт

– гүрээний,

– суга

– бугалга

шуу

– гуяны артери

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо

 Амны хөндий

 үнэр

 хэлний өнгө, хөхлөгийн илрэл, хэлэнд өнгөр байгаа эсэх

 Гарын алганы өнгө

 Цээж, дээд мөчдөд илрэх одлог тууралтын байдал

 Хэвлийн хэлбэр

 зөв, зөв биш

 өнгөц вены илрэл

 хүйсний байдал

Шээс ялгаруулах эрхтэн тогтолцоо

 Нүдний эргэн тойрон, нүүрний хаван байгаа эсэх

 Бүх биед хаван илрэх байдал байгаа эсэх

 Амны үнэр

 Ууц нурууны тус газар

 Давсагны тус газрын байдал Бэлиг эрхтэний эрхтэн тогтолцоо

 Тусгай зориулалтын өрөөнд, тусгай багажийн тусламжтай үзлэгийг хийнэ. Дотоод шүүрлийн булчирхай:

 Биеийн өндөр, жин өөрчлөгдөх

 Арьсны өнгө харлах, нөсөөжих байлал, уян чанар, чийглэг байдал

 Нүдний шинж байгаа эсэх

 Арьсан доорхи өөхөн эдийн үзлэгт хатуу хаван илрэх байдал

 Хүзүүний тус газар бамбай булчирхайн илрэл

 Булчингийн хүч сулрах, жижиг чичирхийлэлт

 Биеийн хөдөлгөөн өөрчлөгдөх түргэн, эсвэл хөшүүн хойрго

Мэдрэлийн эрхтэн тогтолцоо

 Саа, саажилтын шинж байгаа эсэх, мэнэнгийн шинж, уналт, таталт, чичирхийлэлтийн шинж байгаа эсэх

 Харах, сонсох, үнэрлэх, мэдрэх, хэл ярианы илрэл насандаа тохирсон эсэх Сэтгэцийн байдал

 оюун санаа, сэтгэцийн байдал насандаа тохирсон эсэх

 сэтгэл санааны байдал тогтвортой эсэх,

 гутрал, түгшүүр, солиорлын шинж илрэх эсэхийг харилцан ярилцаж тогтооно.

5. ХАРЖ АЖИГЛАХ ҮЗЛЭГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

1. Эмч үйлчлүүлэгчтэй харилцан ярилцах явцдаа биеийн байдал, түүний гадаад төрх, ухаан санааны байдал, харьцаа, биеэ авч явах байдал, царайны илрэл, биеийн байрлалд ажиглалт хийн ерөнхий үнэлэлт өгдөг.

2. Биеийн зарим хэсэг, эрхтэн тогтолцоонд хэсэгчлэн, харьцуулан, тусгайлан харж ажиглалт хийснээр: – тэдгээрийн өнгө, хэлбэр, хэмжээ, тэгш хэмт байдал, гадаад бүтцийн бүрэн бүтэн байдал, үйл ажиллагаа болон эмгэг өөрчлөлт байвал илрүүлэн тогтоодог.

3. Харж ажиглах үзлэгээр илрүүлсэн өөрчлөлт нь өвчний оношийг тавих нэг үндэслэл болдогоороо чухал ач холбогдолтой юм.

6. Харж ажиглах үзлэгийг хийж суралцах үе шат

 Харж ажиглах үзлэгийг эхлээд эрүүл насанд хүрэгч (идэр залуу, дунд насныхан, ахимаг настан) хүмүүст багш, эмчийн удирдлаган дор хийж бие даан хийх дадлагатай болно. Эрүүл шинжийг судлах явдал бол энэ хичээлийн жилийн үндсэн зорилго юм.

 Улмаар багш, эмчийн хяналт дор эрүүл үйлчлүүлэгчийг зөвшөөрсөн тохиолдолд бие даан хийх журмаар энэ аргыг сайн эзэмшдэг.

 Дараа нь үйлчлүүлэгчийн зөвшөөрлийг авч, багш, эмч нарын хяналт дор эмгэг байдлын шинжийн тухай судалж мэдсэнээ видео бичлэгээр эсвэл клиникт үзэж, бататгана.

 7. Үзлэг хийх үед тохиолдох бэрхшээл, түүнийг даван туулах

 Өөртөө итгэлгүй байдал

 Хүний биед хүрэхэд ичих мэдрэмж төрөх

 Үзлэгээ хийхэд их хугацаа зарцуулах

 Өвчтөн эвгүй үнэртэй байхыг тэсвэрлэхгүй, тэвчээргүй байж хувийн зан чанар гаргах (Эмч хүн бол мэргэшсэн хүн учраас ийм байж хэрхэвч болохгүй.)

 Өөрийн хийж байгаа үйлдлээ өвчтөнд товч ойлгомтой тайлбарлахгүй

 Заавраа ойлгомжтой өгч сураагүй (за та амьсгалаа гүн авч гаргана уу. Би таны цээжний хөдөлгөөнийг харна)

1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2732

Чагнах арга зүй

2013 оны 11-р сарын 16 Нийтэлсэн ideree
1. Чагнах аргын тодорхойлолт

Бие махбодид өөрөө үүссэн авианы үзэгдлийг сонсох мэдрэхүйгээр дамжуулан хүлээн авч өвчин оношлоход хэрэглэдэг аргыг чагнах арга гэнэ.

2. Чагнах аргын хөгжлийн түүх

n Гиппократын

n Р. Лаэннек

n Н. Ф. Филатов

n Б. Рагчаа

Гиппократын үед эмнэлгийн практикт чагнах аргыг хэрэглэж байжээ.

– Гиппократын бүтээлд

– Гялтангийн шүргэлцэх чимээг “суран бүсний чихрах дуу”-тай

– Нойтон хэржигнүүрийг ” цуу буцалгах үед гардаг чимээ ” -тэй харьцуулан бичсэн байдаг.

Францын эмч Р. Лаэннек /1781-1826 он/

– чагнах аргыг эмчийн практикт өргөн хэрэглэхэд их хувь нэмэр оруулсан.

– Тэрээр 1819 онд “Уушиг, зүрхийг шууд чагнаж, өвчнийг оношлох, шинэ аргаар чагнах” бүтээлийг туурьвисан

– Хамгийн анх удаа чагнах хэрэгсэл стетоскопыг бүтээж хэрэглэснээр чагнах аргын шинэ эрин зуун эхэлжээ.

– Лаэннекийн зохиосон стетоскоп

6 мм бүхий голчтой /канал/ сүвтэй, 33 см урттай модон бүрээ маягийн хэлбэртэй, дундаа гараа тавин барихад тохиромжтой зориулалтын хэсэгтэй байжээ.

Францын эмч Р. Лаэннек /1781-1826 он/

– Р. Лаэннекийн шууд бус чагнах аргын тухай онол нь одоог хүртэл шинээр юм нэмэгдээгүй чигээрээ хэрэглэгдэж байна.

– Одоогийн бидний хэрэглэж буй уушигны үндсэн шуугиан /цулцангийн амьсгал, гуурсан хоолойн амьсгал/, эмгэг шуугианы нэршлийг Р. Лаэннек өгчээ.

Оросын эрдэмтэн Н. Ф. Филатов хоёр чихээр сонсох боломжтой стетоскопийг бүтээж, практикт фонендоскопийг нэвтрүүлсэн ажээ.

Тэр цагаас хойш чагнуурын хэлбэр, сонсох чанар улам бүр боловсронгуй болсоор өнөөг хүрсэн юм.

3. Чагнах аргын үндэс

Чагнах арга нь мөн л дууны физикийн үндэстэй.

Бие махбодид өөрөө үүссэн авиаг эмчийн сонсох мэдрэхүйгээр дамжуулан хүлээн авч дүгнэлт өгнө.

Чихээр хүлээн авч байгаа дууны шинж чанар нь дуу авиаг үүсгэж буй эрхтэнийг чагнагч хүний чихнээс тусгаарлах хэрэгслийн шинж чанараас, юуны өмнө дуу дамжуулах, цуурай гаргах байдлаас ихээхэн хамаардаг.

Дуу авиаг нэг төрлийн нягт /хатуу/ эд сайн дамжуулдаг

Дуу авиаг агаар агуулсан зөөлөн эд муу дамжуулдаг.

Жишээ нь: уушигны эд нягтарч хатуурсан үедээ хийн солилцоо явуулж чаддаггүй харин гуурсан хоолойн амьсгалыг сайн дамжуулдаг (Үүнийг эмгэг гуурсан хоолойн амьсгал гэнэ). Өөрөөр хэлбэл цулцангийн амьсгал сонсогдох ёстой газар гуурсан хоолойн амьсгал сонсогдоно.

Хүний чих 20 – 5600 Гц -ийн давтамж бүхий дуу авиануудыг хүлээн авах чадвартай байдаг. Гэхдээ хүний чих эдгээрээс ойролцоогоор 1000 Гц-ийн давтамжтай авианы хэлбэлзлийг илүү мэдэрч чаддаг. Яагаад гэвэл сонсогч хүнд ийм герцийн давтамжтай дуу арай илүү чанга юм шиг санагддаг байна.

4. Чагнуурын тухай

Хүний биеийн маш сул авиануудыг эмч чагнах аргаар сонсдог.

Чагнуур нь биеийн гадаргуу чих хоёрын хооронд агаарын давхарга үүсгэхгүй сонсох эрхтэнд хүргэнэ.

Чагнуур нь сул авиаг авиаг тодосгож сонсгоно.

Шууд бус чагнах арга бол эрүүл ахуйн шаардлага хангана.

Чагнуурын бүтэц:

Чагнуур нь

– Эмчийн чихний тус газар байрлуулах төгсгөл хэсэг

– Үйлчлүүлэгчийн биеийн тодорхой хэсэгт тавьж чагнах төгсгөл хэсэг

– Хоёр төгсгөлийг холбосон гуурсаас тогтоно

– Чагнуураа биедээ авч явах тухай

– Эмнэлгийн нөхцөлд хэрэв чагнуурын 2 төгсгөлийг холбосон гуурс урт бол хүзүүн дээрээ тохож болох юм? Ер нь эмчийн халадны халаасанд хийж хадгалж явах нь чагнуур гэмтэхээс болгоомжилдог сайн арга юм.

– Чагнуурын эмч чихэндээ зүүдэг хэсгийн бүрэн бүтэн байдал, цэвэр эсэхийг шалгаж цэвэрлэж байх. Чагнуурын гуурсын гадаргыг өдөр бүр цэвэрлэж байх

– Үйлчлүүлэгчид байрлуулах төгсгөл хэсгийг онцгой үед үзлэг бүрийн дараа ариутгана.

– Чагнуураа цүнх бусад саванд хийхийн өмнө чагнуурт зориулсан гэрэнд хийж хэвших хэрэгтэй.

5. Чагнах үзлэгийн үед мөрдөх дүрэм

– 1.Чагнах үзлэг хийх үед шаардлагатай нөхцөл

– 2.Үйлчлүүлэгчийн талаас мөрдөх дүрэм

– 3. Эмчийн талаас мөрдөх дүрэм

– Чагнах үзлэг хийх үед
шаардлагатай нөхцөл

– Хамгийн чухал мөрдөх нөхцөл бол чагналт хийх орон байр чимээ, шуугиангүй байх ёстой.

– Эмч, үйлчлүүлэгчийг чагнах үзлэгийн үед өрөөнд чангаар ярилцах, чимээ гаргахыг хатуу хориглодог.

– Эмч, үйлчлүүлэгчийг чагнах үзлэгийн үедээ өөрөө ярихыг хатуу хориглодог

Үндэслэл:

– Хүний биеийн маш сул авиануудыг эмч чагнах аргаар сонсдог. Эдгээр авиа нь агаарт бараг тархдаггүй.

– Тиймээс биеийн гадаргуу чих хоёрын хооронд агаарын нимгэн боловч давхарга байвал бид юу ч сонсохгүй !

*Харж ажиглах, тэмтрэх, тогших үзлэгийн үед мөрдөх дүрмийг (гэрэлтүүлэг, орчин, шаардлагатай сандал, ор) баримтална.

Үйлчлүүлэгчийн талаас мөрдөх дүрэм

– Үйлчлүүлэгч харж ажиглах үзлэгийн үед мөрдөх дүрмийн дагуу (бүх хувцсаа эсвэл цээж нүцгэн ) байна.

– Биеэ суллаж, тайван байх ёстой.

– Байрлал суугаа, зогсоо, хэвтээ байж болно.

– Эмчийг чагнах үзлэг хийх үед зөвшөөрөлгүй ярих, хөдлөх үйлдэл хийхгүй байх

– Эмчийн зааврыг зөв гүйцэтгэнэ.

Эмчийн талаас мөрдөх дүрэм

ЭМЧИЙН БЭЛТГЭЛ

– Чагнуурын төгсгөл хэсгийг биеийн дулаантай ойр байлгах (дулаацуулах)

– Чагнах үзлэг хийхийн өмнө үйлчлүүлэгчид чагнах үед мөрдөх дүрмийг тайлбарлаж ойлгуулсан байх

– Чагнах үзлэг хийх явцдаа түр завсарлаж, түүнд гүйцэтгэх зааврыг зааж өгч, шаардлагатай гэж үзвэл өөрөө хийж харуулна.

– Үйлчлүүлэгч зааврыг ойлгосон эсэхийг хийлгэж шалгаад үзлэгээ хийнэ.

Эмч нэг чагнуурыг байнга хэрэглэнэ.

– ЭМЧИЙН БАЙРЛАЛ:

– – Эмч үйлчлүүлэгчийн баруун гар талд зөв сууна.

Эмчийн ур чадвар

– Чагнуураа зөв зүүсэн

– Чагнах үзлэгийг хийх зохих дадлага, туршлага эзэмшсэн

– Үйлчлүүлэгчийг зөв удирдаж сургах чадвартай байх ёстой.

– – Хэвлийн үзлэг хийх үед: Эмч үйлчлүүлэгчийн нүүр лүү харсан байрлалд өөрийн гарын зөвөөр, ортой чацуу өндөртэй сандал дээр түүний орны дэргэд сууна.

Чагнах аргын ур чадварын түвшин

Энэ хичээлийн жилд чагнах үзлэгээр эзэмших ур чадварын түвшин:

– Үзлэгийн үед мөрдөх дүрмийн бүрэн биелүүлэх

– Чагнуураа зөв зүүх

– Авиа үүсгэгч дотор эрхтэний жишээн дээр зөв чагнах

– Эрүүл хүний эрхтэн тогтолцооны тус газар чагнах үзлэгээ бүрэн гүйцэд зөв хийх

– Эрүүл хүнд Чагналтаар үүссэн авианд мэргэжлийн нэршлээр дүгнэлт өгч сурах ур чадвар эзэмших

6. Чагнах аргын ангилал

– Шууд ба шууд бус чагнах арга гэж 2 ангилна.

– Шууд чагнах гэдэг нь эмч чихээ чагнах гэж буй эрхтэний тус газар тавьж чагнахыг хэлнэ.

– Шууд бус чагнах гэдэг нь чагнуураар чагнахыг хэлнэ.

7. Чагнах үзлэг хийх аргачлал

Чагнуур зөв зүүх

– Чагнуурын эмчийн чихний тус газар байрлуулах төгсгөл хэсгийг чихэндээ нягт зөв байрлуулсан байх

Чагнах үзлэг хийх аргачлал

Чагнуур зөв зүүх чагнуурыг үйлчлүүлэгчийн биед зөв байрлуулах:

– Чагнуурын үйлчлүүлэгчийн биеийн тодорхой хэсэгт тавьж чагнах төгсгөл хэсгийг чагнах гэж буй эрхтэний дуу авиаг хамгийн ойр сонсогдохоор тус газарт бага зэрэг дарж нягт байрлуулна.

– Амьсгалын эрхтэн тогтолцоо

– Эрүүл хүний амьсгалын эрхтэн тогтолцоонд чагнах үзлэг хийх үед үндсэн 2 төрлийн амьсгал сонсогдоно.

– Гуурсан хоолойн амьсгал (төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой)

– Цулцангийн амьсгал (уушгинд)

– Сонсож байгаа хэсэгт чагнуурын төгсгөл жигд, нягт тавигдсан байх төдийгүй чагналт нь өвдөлт үүсгэхгүй байх ёстой.

Бэлтгэл байдал

Үйлчлүүлэгчид чагнах үзлэг хийхийн өмнө зөвшөөрөл авна.

Үзлэгийн үед үйлчлүүлэгчийн мөрдөх дүрмийг танилцуулна.

Чагнах үзлэг хийхийн өмнө үйлчлүүлэгчийг амаа жимийж, хамраараа тайван амьсгалуулж сургана.

Голдуу үйлчлүүлэгчийг суугаа байрлалд чагнаж үзнэ.

Араас чагнах үзлэг хийх үед хоёр гараар өвдгөө тулж, эсвэл хоёр гараа цээжний өмнө зөрүүлэн барьж суухыг заавар өгнө.

Гуурсан хоолойн амьсгал чагнах аргачлал

Өвчүүний дээд хонхроос дээш хэсэгт төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн тус газар

Хүзүүний VII нугалмаас нурууны ойролцоох шугамаар III-IV сээр нуруу хүртлэх зайд баруун, зүүн талд чагнах

Амьсгал гаргалт нь амьсгал авалтаас илүү үргэлжлэн, тод сонсогдоно. “х”, ”х-х”

Уушиг чагнах аргачлал Цээжний хоёр талд урд талаас 10 цэгт харьцуулж чагнах

– Эгэмний дээд хонхорхой

– Эгэмний дунд шугамаар I-II хавирганы хооронд

– Эгэмний дунд шугамаар II-III хавирга хооронд

– Суганы урд шугамаар III-IV хавирганы хооронд

– Суганы урд шугамаар IV-V хавирганы хооронд

– Чагнуурын төгсгөл хэсгийг баруун талд эгэмний дунд шугамаар, зүүн талд эгэмний дунд шугамаас ялимгүй гадагш байрлуулах

Уушигны чагнах үзлэг хийх байршил:

– Цээжний ард талаас баруун ба зүүн талд (5 х 2 нийт 10 цэгт):

– Далны хөндлөн сэртэнгийн дээгүүр

– Далны хооронд III-IV хавирганы завсар

– Далны хооронд V-VI хавирганы завсар

– Далны доогуур VII-VIII хавирганы завсар

– Далны доогуур VIII-IX хавирганы завсар

– Цулцангийн амьсгал нь амьсгал авалтын үргэлжлэх хугацаа урт, амьсгал гаргалт нь авалтын 1/3 тэй тэнцүү богино сонсогдоно. “ф”

Чагнах үзлэг хийх аргачлал ба дотор эрхтэн тогтолцоо

Амьсгалын эрхтэн тогтолцоо

– Уушиг чагнах:

– Цулцангийн амьсгал чагнах (цээжний хоёр талд ард талаас 10цэгт харьцуулж чагнах)

– Уушиг чагнах:

– Гуурсан хоолойн амьсгал чагнах (Өвчүүний дээр төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн тус газар ба III-IV сээр нурууны 2 талд чагнах)

Зүрх судасны эрхтэн тогтолцоо:

– Судас чагнах, артерийн даралт хэмжих

– Зүрхний авиа үндсэн авиаг чагнах

– Зүрх судасны эрхтэн тогтолцоо:

– Судас чагнах

– Зүрхний авиаг 5 цэгт чагнах

– Эрүүл залуу osier зүрхний оройг цээжний зүүн V-VI хавирганы завсраар эгэмний дунд шугамаас дотогш 1.5-2.0 см-т чагнана.

– Гүрээний артери, гол судас, бөөрний, цавины артерийн судас чагнах

Шээс ялгаруулах эрхтэн тогтолцоо

– бөөрний артерийн судсыг чагнах

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо

– Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн чагнах

– Ходоодны их махианы хил хязгаарыг

– – чагнах-зурах аргаар

– – чагнах- тогших аргаар тодорхойлно

– Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн чагнах:

– Чагнуурын төгсгөл хэсгийг хүйсний эргэн тойрон тавьж чагнана. Эрүүл хүний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний үед хуржигнах, хоржигнох чимээ сонсогдоно.

– Дотоод шүүрлийн булчирхай

– Бамбай булчирхай тус газар шаардлагатай үед судсыг чагнана.

8. Чагнах аргын ач холбогдол

– Чагнах аргын үндсэн чухал ач холбогдол нь авиа үүсгэдэг дотор эрхтэний үйл ажиллагааны байдал, түүний эмгэг байдлыг ялган таних

– Өвчин эмгэгийг оношлох Ө.х. Чагналтаар илэрсэн өөрчлөлт нь онош тавих үндэслэл болно.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s